АН-ынхан тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв
2016-12-02

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагын нэр барьж, дахин хэлмэгдүүлэлт явуулбал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ. 
 
 
Гэрэл зургийг MPA.MN
 
 
 
 
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 

Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.

 

 Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

 

 Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

 

  Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.

 

Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна. 

 

Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.   

 

            Монгол төр түвшин, Түмэн олон амар амгалан байх болтугай !

АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ

2016 оны 11-р сарын 30

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гэмт хүмүүс гэлбэлзэж сандарч эхэллээ. одоо хулгайч батүүлийг хүүтэй нь шалгаач дараа нь гарамгайбаатар баярцогт с.эрдэнэ гээд жинхэнэ хулгайчуудын ээлж ирнэ
2016-12-03
Зочин:
элбэгдоржийгоо занаад эхэллээ энэ хужаа нар
2016-12-03
зочин:
Үндэслэлгүй гэдгийг нь тодорхой мэдэж байгаа юм болов уу даа! Таагаад л хэлцгээж байгаа байхаа даа!
2016-12-02
zochin:
Ene nam 2laa adilhan shudee. Idsen uusan gevel 2laa idsen uusan gants AN geed baih hereggui. MAN dotor harin ih hun bii dee M. Enhboldoos ehluuleed zunduu bii shu
2016-12-02
zochin:
Ed nariig xen demjij jagasdag yum uursduul baaxan unjiganaj bgaal bolino biz
2016-12-02
Me:
Uursduu zasgiin erhend bhdaa, uursdiinhniiguu barij horoid bdag bsan biz dee. Temtsliin hurts helber luu shiljine gej, urd ni yamar helbereer temtssen yum be, unuuh ulsuj, tsangana gej bga bol odoo hotsrogdson, humuus toohgui. ANamiig amaa tsangatal umuurch, songuuli bolgondoo sanal ugsun. URAM HUGARSAAN.
2016-12-02
БОЛД:
АН-ЫХАН ХЭНИЙ ТӨЛӨӨ ЖАГСЛАА ВЭ. ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ Ч ЖАГСАЖ ХҮЧРЭХЭЭРГҮЙ БОЛСОН БАЙХАА ДАА.
2016-12-02
bold:
VAAA gegeen mini gj kkk.ulsad gai bolson ene hulgaichuudiig nam darj hayhad uls hojihoos aldahgui 37 ond gemgui saihan humuusee heden arvan myngaar ni alj haychaad ulsiin daitai uls uldsen yumaa hu .odoo heden shoron ugshiltai hulgaich naraa daraad avhad hen hohirhiin beee
2016-12-02
Татвар төлөгч:
АН-ын ГЗ хэнийг хамгаалаад байнаа??? Жирийн ардыг уу??? Ардчилсан нам чинь өөрөө дотроосоо өтөнд идүүлээд байгаа биш үү. Алтанхуяг мэдэгдэл хийгээд л Элбэгээ рүү дайраад байсан санагдах юм. Жоохон ой санамжаа сайжруулаачээ АН-ын удирдлагууд аа. Гэхдээ би АН-ын гишүүдийг хэлээгүй шүү. Улсаас мөнгө хөрөнгө идэж шамшигдуулсан нь тогтоогдвол хэнбугай байсан ч зохих шийтгэлийг нь эдлүүлэх л хэрэгтэй. Хэн тэдний өмнөөс өрийг нь дарахыг хүсэх юм бэ??? Тэр зээлийн хөрөнгийг чинь бид эргэн төлөх нь үнэн биз дээ. Гэхдээ идэж шамүигдуулсан хүний өмнөөс төлөх мангуу байвал яая гэхэв дуугүй л байна биз. Тэр нам мам ямар хамаа байнаа. Луйварчин бол луйварчин. Аль ч намынх байсан өмөөрөөд, өршөөгөөд, өөгшүүлээд байх шаардлагагүй.
2016-12-02
manaihaaaan chimeegui harj bai:
ARDCHILSAN NAM HERTEI HULGAICHUUD TUR ULSSAAR MINI YAJ TOGLOV ARDIIN NAM NI ODO YAJ SOLIORCH BGAAG HAR .HOYR HULGAICHIIG HOOROND NI ALALTSUULAD DUUGAI L HARJ BAI HULGAICH HULGAICHAA ALAHIIG HAR DARAA NI ARD NIITEEREE ULDSENIIG NI ARCHAAD UGUE
2016-12-02
Зочин:
АН элбэгдоржийг дотроосоо теруулж монголд их том гай авчирсан нугэлтэй намдаа. Тэгээд одоо хуртэл элбэгдорждоо хандаж хатуу ч уг албан есоор хэлж чадахгуй шалчигнаж бж ард тумнийг битий турхираад бай. Элбэгдорж бол та нарын баас. Ард тумнээр тэр баасаа арилгуулах санаатай.
2016-12-02
содном:
зочин танд энэ өдрийн мэнд хүргэе.Ардчилал,АН таны амьдралд яаж нөлөөлсөн юм болдоо.Манайд илэрсэн оффшорчдын хэд нь МАН-ын хүмүүс вэ?гэдгийг та судалж үзсэн үү?Америк цагаачдаа гаргаж эхэлвэл манайд хэрхэн нөлөөлөлөхийг та тооцсонуу? Ер нгь та 90 оноос өмнө,түүнээс хойш манай ард түмний амьдрал ямар болсныг та бэлээхэн харж байж яагаад ингээд АН-ынхныг үзэн ядаад олон түмнийг хагаралд уриалаад байдаг юм бэ?Манай ард түмэн эвтэй байж болохгүй юу?
2016-12-02
Teneguud tenegtej bai.:
Uursduu yaj bsaniig ard tumen mardax uchirgui. Baaxan xun xalaad. Xumuus buunuur ni shorond xiigeed l bsan.
2016-12-02
зочин:
хүн алж хүрээ талаагүй идэж ууж энээ тэрээ болоогүй л юм бол шалгуулаад үнэн мөнөө олно л биз дээ. үүнд нэг их сүржигнээд яах ч юм билээ.АН-ынхан идэж ууссан нь илэрэх нь гэж айгаа юу даа гэж ойлгохдохоор байна даа. хэнд хандаж уриалга тэмцэл гаргав.....
2016-12-02
Иргэн:
Ардчилсан нам алигархын нам гэдгээ харуулж буй нь инээдтэй юмаа?!
2016-12-02
зочин:
Алтанхуйгийн араас бүгдээрээ шоронд нарлах нь тодорхой гэдгээ мэдээд айсандаа энэ хулгайчийг хамгаалсан нэрээр өөрсдөө ял завших ядмагхан арга юм биз дээ.Та нар бүгд шүүхэээр орж очих ёстой газраа очицгоох болно.Монгол улсыг дааж давшгүй өрөнд хийчихээд авсан зээлээ оффшор дансанд нуусан бат-үүл мэтийн хулгайчуудыг байх газар руу нь илгээх ёстой.Трамп дэлхийн хог шааруудыг гэртээ орогнуулахгүй болчихвол баярцогт,элбэгдорж мэтийн эрүүгийнхэн бүгд шоронд бүх насаараа сууцгаах болно.
2016-12-02
содном:
зочин танд энэ өдрийн мэнд хүргэе.Ардчилал,АН таны амьдралд яаж нөлөөлсөн юм болдоо.Манайд илэрсэн оффшорчдын хэд нь МАН-ын хүмүүс вэ?гэдгийг та судалж үзсэн үү?Америк цагаачдаа гаргаж эхэлвэл манайд хэрхэн нөлөөлөлөхийг та тооцсонуу? Ер нгь та 90 оноос өмнө,түүнээс хойш манай ард түмний амьдрал ямар болсныг та бэлээхэн харж байж яагаад ингээд АН-ынхныг үзэн ядаад олон түмнийг хагаралд уриалаад байдаг юм бэ?Манай ард түмэн эвтэй байж болохгүй юу?
Зочин:
Зөв өө, нам гэж тэнэгтэж тоголхоо болимоор юм
2016-12-02
иргэн:
нам гэж ярихаа л болих хэрэгтэй
2016-12-02
Зочин:
Зөв өө, нам гэж тэнэгтэж тоголхоо болимоор юм
Зочин:
amjilt
2016-12-02
Батхүү:
Хэнд хандсан мэдэгдэл вэ? Та нар гэж хэнийг хэлж байгаа юм бэ?
2016-12-02
Zochin:
Hulgai luivar hiigeed baigaa Elbegdorjiig mash yaraltai buulgaj duujleh heregtei.ene hunees bolj jiriin gishuud ydarch yavana.namiin ylagdal batuul elbegdorj 2- bolson ymshuudee
2016-12-02
Zochin:
Hulgai luivar hiigeed baigaa Elbegdorjiig mash yaraltai buulgaj duujleh heregtei.ene hunees bolj jiriin gishuud ydarch yavana.namiin ylagdal batuul elbegdorj 2- bolson ymshuudee
2016-12-02
Зочин:
Алтанхуяг Ерөнхийлөгч Элбэгдорж ийм юм хийжбайна гэсэн. Элбэгдоржид мэдэгдэл гаргаач
2016-12-02
зочин:
Хөөе та нар минь өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаад үхчих вий дээ биеэ бодоорой Нөгөө засаг барьж байхдаа хумсалсан жаахан юмаа хэрэглэхээ бод.Өч төчнөөнөөр нь идэж бүр нууцаар 7 давхар шилэн хаус бариад тэр нь баригдаад хэлэх үггүй болоод гарч ирж байхад та нар хурц хэлбэрт шилжээд яах юм.Өөрсдийгөө бас араас нь орчихно гэж айж байгаа царай нь юмуудаа.Энэ хууль хяналтынхан чинь танай намаас гарч ирсэн ерөнхийлөгч Элбэгдоржийн мэдэлд байдаг шүүдээ.Хууль бус үйлдэл хийж байна гэвэл Элбэгдоржийн л явуулга байхдаа Эрдэнэбат сайдаа аан тиймүү танаас хариу хүсье
2016-12-02
Зочин:
ан-ы зэрлэг балмад хулгайчид луйвар дээрмийг нь шалгаад эхлэхээр хэлмэгдүүллээ , ёрөнхийлөгчид нэр дэвшинэ , тэмцэнэ гэх шиг ..... ман-ы зарим нөхдүүдийг шалгаад яллахад хэлмэгдүүлэлт гэж мэдэгдэл гаргаагүй санагдах юм. эрдэнээг гэр бүлээр шалга.
2016-12-02