Хятадууд Титаник хөлгийг бүтээж байна
2016-12-02

 

Хятадууд 1912 онд осолдсон “Титаник” хөлөг онгоцтой яг адилхан хөлөг онгоцыг бүтээж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Гэхдээ уг хөлөг онгоц далайд гарахгүй бөгөөд зөвхөн үзүүлэн хэмээн албаныхан “Синьхуа” агентлаг өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ.

 

Энэхүү хөлөг онгоцыг нийслэл Бээжин хотын жуулчдын гудамжинд байршуулах бөгөөд 24 цаг холливуудын “Титаник” киног гаргах гэнэ. Бээжингийн удирдлагууд уг сүрлэг байгууламжийн ачаар жуулчдыг татаж, их хэмжээний ашиг олно хэмээн таамаглаж байна.

 

Хөлөг онгоцны нийт урт 296 метр юм. Гэхдээ бодит “Титаник” хөлөг онгоцоос бага зэрэг урт байх гэнэ. Хөлгийн дотор талд дэлхийн хамгийн үнэтэй үнэт эдлэл болон язгууртнуудын эд хэрэглэлийг дуурайлган байршуулахаар болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Варяг хэмээх украйны хийж дуусгаагүй онгоц шүү дээ энэ чинь Хятадууд өөрсдөө дангаараа хийх нь хэцүү шүү дээ.
2016-12-02