Олланд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
2016-12-02

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ирэх онд зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр төв телевизээр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй болохоо мэдэгдье” гэж хэлжээ.

 

Ийнхүү тус улсын түүхэнд Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан тохиолдол байдаггүй юм. Олланд “Намайг төр барих хугацаанд Францад олон үйл явдал боллоо. Бид олон сорилтуудтай нүүр тулсан. Ийм хэцүү цаг үед ард түмэн нэгэн баг болж ажиллах хэрэгтэй”  гэж хэлжээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парис хотын долоон газар халдлага үйлдэж, 130 хүнийг хөнөөсөн билээ. Мөн “Чарлье Хебдо” шог сэтгүүлийн байранд гарсан халдлагаар 12 хүн, Ницца хотноо болсон халдлагаар 47 хүн амиа алдсан юм. Эдгээр халдлагуудын дараа Олландын нэр хүн огцом буурсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин