М.Уранцэцэг алтан медаль хүртэв
2016-12-02

 

Олон Улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн  Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсын 12 жүдоч өрсөлдөж байна.

 

Эмэгтэйчүүдийн -48кг-д  МУГТ М.Уранцэцэг зодоглож байна. Тэрбээр Чили болон БНСУ-ын жүдочийг ялсан. Улмаар Японы бөх Тонакийг ялж, аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Жеон Бо Кеонтой барилдаж Токиогийн "Их дуулга" тэмцээнээс анхны алтан медалиа хүртлээ.

 

Тэрбээр 2013 онд уг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Энэ удаад алтан медаль хүртэв. Манай улсын жүдочид Токиогийн “Их дуулга” тэмцээнээс 12 медаль хүртсэн байдаг. Ийнхүү 13 дахь медалийг МУГТ М.Уранцэцэг эх орондоо авчирлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
дашцэрмаа:
баяр хүргэе амжилт
2017-12-02
mandah:
sain bna amjilt
2016-12-04
mandah:
sain bna amjilt
2016-12-04
Kub:
Bayar khurgeye
2016-12-02
davaa:
olimpod mon ch ih harsandaa yaachihavdaaa chi mini
2016-12-02
Зочин:
Хэцүү цаг үед хэдэн тамирчид л сайхан мэдээ дуулгадаг шүү. Сайхан байна . Дүүд илүү их амжилт хүсэе
2016-12-02