Трамп, Тайваний Ерөнхийлөгчтэй ярьжээ
2016-12-04

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өнгөрөгч баасан гаригт Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар ярилцсан талаар Трампийн хэвлэлийн төлөлөөгч “AFP” агентлагт мэдээлэв.

 

Түүхэндээ анх удаагаа хоёр улсын удирдлагууд утсаар ярилцаж буй юм. Учир нь АНУ-ын удирдлагууд Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй билээ.  Удирдагчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засаг, улс төр болон аюулгүй байдлын салбарт хоёр тал хоорондын харилцааг бэхжүүлэх асуудлаар ярилцсан байна.

 

Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Удирдагчид 10 минут ярилцсан. Ерөнхийлөгч Вашингтонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Khyataduudyg chimkheed baij medekheer khun bn shuu
2016-12-04