Кубачууд удирдагчаа сүүлчийн замд нь үдлээ
2016-12-04

 

Куба улсын удирдагч асан Фидель Кастро энэ сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн билээ. Өнөөгийн удирдагч Раул Кастро зарлиг буулгаж, орон даяар ес хоногийн хугацаатай гашуудал зарласан юм.

 

Гавана хотноо байрлах парламентын ордны дээр байрлах Кубын төрийн далбааг хагас бөхийлгөсөн билээ.

 

Тэгвэл өнөөдөр кубачууд агуу удирдагчаа сүүлчийн замд нь үдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг ёслол Сантьяго хотноо болсон байна. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган иргэн цугларчээ. Мөн олон орны төрийн тэргүүн ирсэн аж.

 

Кастро гэрээслэлдээ өөрийнх нь нэрээр ямар нэгэн байгууламжийг нэрлэх, өөрийнх нь гэгээн дурсгалд зориулсан хөшөө босгохыг хатуу хориглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
эрка:
Агуу удирдагч, хатан зоригтон.Ум сайн амгалан болтугай.
2016-12-07
hiuhij:
aguu udirdagchiinhaa achaar kubachuud gaihaltai saihan amar taivan az jargaltai amidarch bna aguu udirdagch
2016-12-05
zochin:
Viva la revolucion
2016-12-04
ЗОЧИН:
МИНИЙ ААВ ТАНЫ Ч ААВ БИДНИЙ ААВ УМ МАНИ БАД МИ ХУМ
2016-12-04