Г.Угалзцэцэг ДАШТ-ий хошой аварга боллоо

img

 

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсын 16 тамирчин, нэг олон улсын шүүгч оролцсон.

 

Тэмцээний мэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцсон манай тамирчин, ДАШТ-ий алтан медальт ОУХМ Г.Угалзцэцэг дахин алтан медаль хүртэж хошой аварга боллоо. Мөн эмэгтэй модель ангилалд /Women's Fitness Physique up to 160cm/  оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон болсон.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 65 кг-ийн ангилалд өрсөлдсөн ОУХМ Л.Саруулбат хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүллээ.

 

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчин бие бялдар, ур чадвараараа өрсөлдсөн юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ямар мундаг юм бэ баяр хүргье. Монгол бүсгүйчүүд ер нь л дэлхийд гайхагдахаар агуу л даа, даанч эрчүүд нь ...
2016-12-05
Ганбат:
монгол хүний нэрийг дэлхийд гаргасанд баяр хүргэе хичээл зүтгэл хөдөлмөр шүү
2016-12-05