Италийн Ерөнхий сайд огцорч магадгүй
2016-12-05

 

Италийн Засгийн газраас санаачилсан Үндсэн хуулийг өөрчлөх санаачлагыг италичууд дэмжээгүй талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг асуудлаар өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн санал асуулга болсон юм.

 

“Үндсэн хуулийг өөрчлөх” бүх нийтийн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 42-46 хувь нь дэмжсэн бол 54-58 хувь нь дэмжээгүй талаар тус улсын  “RAI” телевиз мэдээлэв. Италичууд Үндсэн хуулиа өөрчлөх санаачлагыг дэмжихгүй бол тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци “огцрох болно” хэмээн санал хураалтын өмнө мэдэгдсэн билээ.

 

Санал хураалтын урьдчилсан дүн гарсаны дараа сөрөг хүчин “Хойд Лиг” намын дарга Ерөнхий сайдаа нэн даруй огцрохыг шаарджээ.

 

Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох асуудлаар Маттео Ренци мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин