Оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэллээ
2016-12-05

 

Засгийн газрын  хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан.  Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар өнөөдрөөс олгож эхэлнэ.

 

Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар  сургалтын төлбөрийн зээлийг Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Хасбанк, Улаанбаатар хотын банкаар дамжуулан олгохоор болсон юм.

 

Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгасан байна.

 

Нэгдүгээр курсын оюутанд голч хамаарахгүй зээл олгоно

 

Нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна. Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш байх юм.  Бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байна. Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн бөгөөд зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон.

 

Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байх:

 

  •     Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих жрумын дагуу элссэн батламжтай байх

 

  •     Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх

 

  •     Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх

 

  • Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байх:

 

  •     Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/

 

Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байх:

 

  •     Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх

 

  •     Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах

 

  • Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлэн 3-5 жилилйн хугацаанд төлөх

 

  • Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд хоёр хүртэлх удаа байж болно

 

  • Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2,3 бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх

 

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана. Үүнд:

 

  •             Зээл хүссэн өргөдөл

 

  •             Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  •             Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

 

  •          Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  •         Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2016-12-06
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-05
ogtsor ogtsor Batsuuri heleh ug alga:
zeeliin huug sar bur za Batsuuri mal eem l hog nobsh hiine. delhiin haach bolosrol unegiu amidraliin ortogiig tetgeleg helbereer ogdog . nudee neegeed har Batsuuria. ogtsor ogysor
2016-12-05