Ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргажээ
2016-12-05

 

Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кей огцрох хүсэлтээ гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Надад хувийн хүндэтгэх шалтгаан гарсан. Тиймээс миний хүсэлтийг хүлээн авна уу. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Одоогоор албаа хүлээлгэн өгөөд юу хийхээ төлөвлөгөөгүй байна. Гэр бүл минь энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа” гэж хэлжээ.  Кей 2008 оны дөрөвдүгээр сараас хойш Ерөнхий сайдаар ажиллаж буй юм.

 

Орон нутгийн хэвлэлүүд “Ерөнхий сайд эхнэрээсээ болж дээрх шийдвэрийг гаргасан” гэж мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна.

 

Дараагийн Ерөнхий сайдаар парламентын гишүүн Билл Инглиш нэрлэгдэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр энэ сарын 12-нд Үндэсний намын цуглаан дээр гарах юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
uuu novsh gj:
MANAI MANUUHAI L IIM ER ZORIG GARGASIIN BOLUU GJ SANALAA
2016-12-05