Хүүхэд гэмтээгээд хэргийн газраас зугтжээ
2016-12-05

Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius  маркийн авто машины жолооч нь явган зорчигч 9 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.

 

 

Зам тээврийн осол нь нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах,  осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа  өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй,  буруутай үйлдлээс  гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин