ОХУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүллээ
2016-12-05

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын иргэнд зодуулсан тухай түүний аав болон хамтлагийн залуус өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн. С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт:

 

"Оросын холбооны Улсын Элчин  Сайдын яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23.00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн .... хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн” хэмээн тодотгожээ.

 

Албан бичгийн эх хувилбарыг дор хавсаргав.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Orosuud Mongolyn daisan mun l bgaa biz dee
2016-12-05
Lllll:
Zovoh tsagt nuhriin chanar gej sunsiin lhagvaa, maadai 2-s busad reklamni pauzuud ni suraggui yu kk
2016-12-05
Зочин:
Энэ бичиг нь бөөн алдаа, түг таг гээд унших ч арга алга!! Тэгээд ч та нар орос ах нарын эсрэг гомдол гаргаад байх даа яахав дээ, ичээч!!!!
2016-12-05
Зочин:
Zuv sh dee
2016-12-05
irgen:
bitgii tenedtee
2016-12-05
санал:
зөв көв зөв
2016-12-05