Зочид буудалд гал гарч, 11 хүн амиа алджээ
2016-12-05

 

Пакистаны нийслэл Карачи хотноо байрлах “Regent Plaza” зочид буудалд гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Галын улмаас 11 хүн амиа алдаж, 75 хүн бэртжээ. Орон нутгийн хэвлэлүүд “Гал 2.45 цагт гарсан. 10 минутын дараа гал сөнөөгчид зочид буудалд ирсэн” гэж мэдээлэв.

 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. “Уг хэрэгтэй террористууд холбоотой эсэхийг цагдаагийнхан шалгаж байна” хэмээн Карачи хотын дарга сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин