“Жаргаагүй нар” жүжгийг дахин тоглоно
2016-12-05

 

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110-н жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг өнгөрсөн сард  найруулан тавьсан.

 

Жүжгийг энэ сард дөрвө удаа дахин тоглохоор болжээ. Тодруулбал энэ сарын 10-нд 18.00 цагт, 13-нд 19.00 цагт, 14-нд 19.00 цагт, 15-нд 18.00 цагт тус тус тоглох нь ээ.

 

Жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гоё жүжиг:
Гоё жүжиг
2016-12-05