Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна
2016-12-05

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна.  УИХ-ын чуулганы 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм.  Энэ жилийн тухайд эл өдөр пүрэв гараг буюу ажлын өдөр таарч байгаа аж. Эл өдөр үндэсний бөхийн барилдаан болж, өөр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
suuldee fashist
2016-12-05