Газрын дуудлага худалдаа явагдана
2016-12-06

08.30 цагт: ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" Үндэсний зөвлөгөөнийг Корпорейт зочид буудалд зохион байгуулна. Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг дарга, ХХАА-н газар, Газрын алба, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймаг сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо, хэсгүүдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцоно. Утас: 99072224


09.00 цагт: Орон нутгийн хөгжлийг дэмжих боломж, тулгарч буй эрсдэл, бэрхшээл, арга замыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран “Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулганыг Туушин зочид буудалд зохион байгуулна. 


09.30 цагт:  Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно. Утас: 90119120


10.00 цагт: Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, соён гэгээрүүлэгч С.Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны “Багшийн алдар” тэмдэглэх “Эрдмийн өргөөнд нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага  хурал Кино Урлагийн Дээд Сургуульд болно. Утас: 94821483


10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар Төрийн ордонд. болно. 


13.00 цагт:  Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг  НҮБ-ын байранд танилцуулна. Утас: 99028994


15.30 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулна. Тус ёслолд Такэнори Шимизү сайд болон аймгийн Засаг дарга, холбогдох хүмүүс оролцоно. Утас: 320777

Shuud.mn
Сонин хачин