Трамп хятадуудын уурыг хүргэв
2016-12-06

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өнгөрөгч амралтын өдөр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар ярилцсан билээ. Түүхэндээ анх удаагаа хоёр улсын удирдлагууд утсаар ярилцсан юм.

 

Учир нь АНУ, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Удирдагчид сүүлийн асуудлаар харилцан ярилцахаас гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм.

 

Уг дуудлагын дараа Трамп твиттер хуудастаа Бээжин маргаантай бүс буюу Өмнөд Хятадын тэнгист асар их хөрөнгөөр цэргийн байгууламж барьж, цэргээ барьшуулж байна. Тэд энэхүү үйлдлээ хийхдээ хэнээс ч асуугаагүй. Гэхдээ энэ бүхэн надад хамаагүй” гэж жиргэжээ. Тэрбээр уг жиргээгээрээ “Тайванийн Ерөнхийлөгчтэй ярилцахын тулд заавал Бээжингээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй” гэх утгыг илтгэж байна хэмээн хэвлэлүүд онцолж буй юм.

 

Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярилцсан, далд утга илтгэх дээрх жиргээнээс болж хятадууд дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Хятадууд нийгмийн сүлжээгээр дамжуулан “АНУ-ыг Тайваниг дэмжиж байна” хэмээн буруутгажээ. Мөн Трампийг дээрх жиргээгээ устгаж, хятадуудаас уучлалт гуйх аян хүртэл өрнөж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Даварсан хужаа нар.
2016-12-07
Энэ:
Одоо л хэн дайсан гэдэгийг ойлгож байгаа юм уу даа америк чууд.
2016-12-06
зочин:
муусайн хужаа нар бүүр давраад хэнийг хэнтэй уулзах үгүйг заах болж дээ
2016-12-06