“Хунт нуур”-тай арванхоёрдугаар сар
2016-12-06

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тайзнаа тоглох гэж байна.

 

Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.

 

“Хунт нуур” балетыг энэ сарын 10-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин