А.Баярцэцэгийн үзүүлбэр шилдэг 10-т шалгарав
2016-12-06

 

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.

 

Дэлхийн миссийн тэмцээн Авъяасын үзүүлбэрээр эхэлсэн.  Уг төрөлд манай улсын миссийн толилуулсан үзүүлбэр шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлдээд байв. Тэгвэл өнөөдөр шилдэг 10-т шалгаран үлджээ.

 

Авьяасийн үзүүлбэрт 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Шилдэг 10-аас финалийн үзүүлбэрийг шүүгчид сонгох байсан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Улмаар үзэгчдийн саналаар шийдэхээр болжээ.

 

Дэлхийн миссийн тэмцээний финалын тайзнаа Монголын миссийн авьяас үзүүлбэрийг үзэхийг хүсвэл саналаа гар утасны “MobStar” аппликейш ашиглан өгөх боломжтой юм.  Хамгийн их санал авсан мисс авьяас үзүүлбэрийн ялагч болох бөгөөд мөн шилдэг 20-т автоматаар үлдэх аж.

 

Сонирхуулахад А.Баярцэцэг  каллиграф бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулсан үзүүлбэр бэлтгэсэн. Уг үзүүлбэрийг илбэчин С.Билэгт, бүжиг дэглээч Г.Шинэцэцэг нар бэлтгэсэн бөгөөд үзүүлбэрийн багаж хэрэгслийг АНУ-аас цуглуулсан аж.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
missworld2016:
Эх дэлхийн мисс2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг Эх Дэлхийн титэмийг эх орондоо авчрах боломжтой юм.Харин яг одоо та апп-аа татаж аваад үлдсэн цөөхөн хоногийн хугацаандаа ,өдөр болгон саналааа өгөөрэй,мөн ойр дотны найз нөхөд,хамаатан садан,гэр бүлийнхэндээ энэ уриалгыг түгээж,харамгүй хуваалцаарай.Таны оролцоо маш чухал! Мөн бидний уриалгыг,санаачлагыг дэмжиж идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. 1.ANDROID Уг линкээр аппликейшнээ татна httpshare.mnctv.mnsIFl7gqRGFTILrol гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна. Заавал 3 улс сонгож байж санал идэвхижнэ. 2.IPhone App Store-с Miss World аппликейшн татаж суулгана. Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна. ANDROID Голын товчлуураа удаан даран World Miss app-г цэвэрлэнэ. Miss World app руу дахин орон саналаа Vote Now дээр даран дахин өгөх боломжтой. Та энэхүү үйлдлийг давтан хийж, дахин саналаа өгж болно IPhone Голын товчлуураа 2 удаа даран World Miss app-г цэвэрлэнэ. Miss World app руу дахин орон саналаа
2016-12-07
Зочин:
Манай монголчууд 3хан саяуулаа байж чадахгүй мэдэхгүй зүйлгүй болжээ цаанаасаа ухаантай тэнгэрлэг ард түмэн гдг нь ингээд мэдэгдээд байдын. Даанч дээр бгаа арчаагүй эрлийз хурлийз хулгайчууд улс орныг минь сүйрүүлээд баллаад бн
2016-12-06