Тагнуулч, хулгайчдыг цаазалжээ
2016-12-07

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр твиттер хуудастаа цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Террористууд хулгай хийсэн, тагнуул хийсэн гэгдэх таван залуугийн хоолойг хэрчиж, амийг нь хөнөөжээ.

 

Цаазын ялыг террористууд өөрийн хяналтаа тогтоосон Сирийн Алеппо хотын хойд хэсэгт гүйцэтгэсэн байна.  Амиа алдагсад бүгдээрээ Сирийн иргэд гэнэ.

 

Мөн террористууд өөрсдийн “Аль-Баян” гэх радионы тусламжтай Исламын улсын хууль дүрэм болон эмэгтэйчүүдийн үүргийн талаар орон даяар дамжуулж эхэлсэн байна. Террористууд ирэх ондоо багтаан Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохоо мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин