Франц шинэ ерөнхий сайдтай боллоо
2016-12-07

 

Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр огцрохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр огцорч буй шалтгаанаа ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарласан билээ.

 

Учир нь тэрбээр ирэх оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Либерал Социласт намыг тэргүүлэн оролцох юм.

 

Тэгвэл орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр өмнө нь Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Бернар Казнёв Ерөнхий сайдын албанд томилогдсон гэв.

 

Тэрбээр өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Дотоод хэргийн сайдаар ажилласан бөгөөд түүнийг албаа хашиж байхад Парис болон Ницца хотноо исламын дайчид террорист халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын дараа түүний нэр хүнд огцом унасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин