Пинк хүүтэй болно

Америкийн уран бүтээлч, дуучин Пинк өнгөрсөн сард инстаграм хуудсаараа дамжуулан хоёр дахь хүүхдээ тээж буйгаа фэнүүддээ дуулгасан билээ.
Тэгвэл 41 настай дуучин тун удахгүй хүүтэй болох гэнэ. Тэрбээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Үнэнийг хэлэхэд би хүүтэй болмоор байна. Саяхан нөхөр бид хоёр эмнэлэг очсон. Бурхан бидний хүсэлтийг хүлээн авсан бололтой. Бид удахгүй хүүтэй болно” гэж ярьжээ.
Пинк 2009 оны дөрөвдүгээр сард Кари Харт гэх залуутай Лос Анжелес хотноо хуримаа хийсэн юм. Хос таван настай Уиллою Кейж гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ