Газар хөдлөлтөөр 52 хүн амиа алджээ
2016-12-07

 

Индонез улсад өнөөдөр орон нутгийн цагаар 5.3 цагийн орчимд 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт билээ. Газар хөдлөлт Саматра арлаас холгүй байрлах Асеч хотноо болсон байна. Тус хотын олон барилга, байгууламж газар хөдлөлтөөр нурсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Тэгвэл гэнэтийн байгалийн гамшгийн үеэр амиа алдагсдын тоо 52-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Олон тооны аврагчид ослын газар ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна.

 

2004 онд тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, 120 мянган хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин