Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллалаа
2016-12-07

 

Хөвсгөл аймагт УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Улсын Онцгой Комиссын Шуурхай бүлэг ажиллаж өвөлжилтийн байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

 

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хураалдааныг хийж хуралдаанаар тус аймгийн 11 сум цагаан зудтай, бусад сум зудархуу байгааг танилцуулав. Орон нутгийн зүгээс Улаан-Уул, Цагаан-Уул сум дундын өвсний фондыг улсын нөөцийн мэдэлд авч манаач, няравын цалинг шийдвэрлэж өгөх, Ханх сумын хүн эмнэлэг, Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газар автомашингүй тул техник хэрэгслээр хангаж өгөх, авто зам арчлалтын Хөвсгөл Азза компани нь улсын чанартай замыг хариуцан ажилладаг тул зам даваа нээх техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зоилгоор ковш автомашиныг Онцгой байдлын газарт авч өгөх, улсын нөөцийн өвсний үнийг хямдруулах, өвлийг давахад шаардлагатай байгаа 250 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх зэрэг санал хүсэлтийг ажлын хэсэгт тавилаа.

 

Мөн сүүлийн үед цас их орсон тул Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 103 сая төгрөгийг зарцуулсан тайлан, өнгөрсөн онд Улсын Онцгой комиссоос олгосон 70 сая төгрөгийг зарцуулалтын тайланг ажлын хэсэгт хүлээлгэн өгөв. Шуурхай бүлгийн ахлагч М.Энх-Амар саналуудыг хүлээн авлаа. Гэхдээ сумдын автомашин болон зарим нэг асуудлыг шийдэх боломжгүй, бусад холбогдох саналуудыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар танилцуулж хэлэлцүүлж байж шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлж байлаа. Мөн Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн онд хуваарилагдсан төсвийг хэрхэн зарцуулсныг тусгасан тайлан өгсөн нь бусад аймгаас онцлог байна гэдгийг хэлж байлаа. 

Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар

 

Shuud.mn
Сонин хачин