Онгоцны ослоор 47 хүн амиа алджээ
2016-12-08

 

Пакистан улсад зорчигч тээврийн онгоц осолдож, 47 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус улсын “Pakistan International Airlines” компанийн “ATR 42” онгоц хойд хэсгийн Чинтрал бүс нутагт осолджээ. Онгоц Исламабад хотоос Чинтрал хотноо очихоор хөөрч явжээ.

 

Уг осолтой холбоотойгоор албаныхан мэдээлэл хийгээгүй байна. Тэгвэл амиа алдагсдын дунд Пакистаны супер од амиа алджээ. Дуучин, жүжигчин, хөтлөгч Жунайд Жамшед амь үрэгдсэн гэнэ. Энэхүү мэдээллийн дараа түүний шүтэн бишрэгчид гудамжинд цугларч, эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин