Хүүхэд мөргөж гэмтээгээд зугтжээ
2016-12-08

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Тухайн өдөр ослын газрыг орхин явсан хоёр хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал:


Чингисийн өргөн чөлөө, 20-р байрны зүүн замд марк тодорхойгүй автомашины жолооч нь 34 настай Э нь 3 настай Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 24-р байрны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Pruis маркийн Х жолоочтой автомашин, L.Cruiser-100 маркийн Г жолоочтой автомашинуудыг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хххх:
замын цагдаа нар хотын төвөөр дарга нар морилдог газраар хоёр гурваараа зогсдог хирнээ хотын захаар үзэгдэхгүй байна Шар хадны эцэс болон да хүрээ захын орчимд байнга түгжрэл үүсч замын дүрэм зөрчигдөж байхад замын цагдаагийн бараа нь ч алга Шархадны эцсийн буудлаас хэдхэн метрийн зайд замын уулзвар дээр хөдөлгөөн хаагаад автобусууд зогсож зорчигчдийг авч байгаа нь осол авар гарах нөхцөлийг бүрдүүлж байна Да хүрээ захын наймаачид зарах машинаа замын хоёр талаар тавьж хөдөлгөөнд саад учруулж байхад хотын захиргаа замын цагдаа анхаармаар байна Захыг хотоос гаргаж чаддаггүй юмаа гэхэд хөдөлгөөнд саад болгож зам дээр зарах машин тавьдаг асуудлыг журмалмаар байна
2016-12-09