Ассад: Дайн удахгүй дуусах болно
2016-12-08

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “Армийнхан тун удахгүй Алеппо хотыг чөлөөлөх болно” гэж мэдэгдлээ.

 

Тэрбээр мөн “Таван жил үргэлжиж буй иргэний дайныг дуусгавар болгож, армийнхан террористуудыг эх нутгаасаа хөөж гаргахаар тэмцэж байна” гэж хэлэв.  Алеппо хотын хойд хэсэгт байрлах босогчид ялагдал хүлээсэн байна.

 

Ассад “Түргэн хугацаанд Алеппо хотноо таван өдрийн хугацаатай гал зогсоох гэрээг байгуулж, бүслэлтэд байгаа иргэдийг нэн даруй хотоос гаргах хэрэгтэй байна. АНУ тэргүүтэй барууны орнуудын дэмжлэгтэй Алеппо хотноо энх цагийг авчрах болно” гэж хэлжээ.

 

“Сирийн иргэний дайн хэзээ дуусах вэ?” гэх сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч “Дайн удахгүй дуусах болно. Тун удахгүй” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За болж дээ!! Энэ ард тvмнийг мен ч зовоолоо доо!
2016-12-10