Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
2016-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.  Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ч.Сүхбаатар, Н.Алагаа, н.Оюунтэвш, Т.Батзул нарыг нэр дэвшүүлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд яг өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үү, өрөөлийн хүсэлтээр гарч байна уу. Нийгмийн даатгалын сан хамгийн том нь. 700 гаруй сая доллар, 1.2 их наяд төгрөг хуримтлагддаг. Энэ том санг хамгаалах үүргийг Үндэсний зөвлөл хүлээдэг. Энэ мөнгийг улстөрчид угаадаг, банкинд байршуулдаг.  Иймээс сайн ажиллаарай. Нийгмийн даатгалын чөлөөлт үлдэгдэлд яаж зах зээлийн бодлого хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаараарай. Та бүхний үндсэн үүрэг бол шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хамгаалах юм. Хуучин арга барилаар битгий ажиллаарай. Үндэсний зөвлөлийнхөн сайддаа хөтлөгдөж явж ирснээр нэр хүнд нь унаад байгаа юм.  Нийгмийн даатгалын сангаа аварч гарах ёстой шүү.

 

УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Дөрвөн гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө Үндэсний зөвлөлдөө гаргасан юм билээ. Гурав нь өөрийн хүсэлтээр, нэг нь гадаадад урт хугацаагаар сурах шалгаанаар чөлөөлөгдөж байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад, 4 хүнийг шинээр Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж ирж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд дорвитойхон ажилламаар байна. Тэтгэврийн бодолт буруу хийдэг, нас барсан хүний өмнөөс мөнгө авдаг гээд өнгөрсөн жилүүдэд чих халууцуулсан. Тэр үед Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд та чимээгүй байдаг. Намын даалгавраар бус нийтийн эрх ашгийн төлөө ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Хуулиараа нэр дэвшиж байгаа дөрвөн эрхмийн хоёр нь ажилтны, хоёр нь ажил олгогчийн төлөөлөл болж байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьсаны дараагаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ч.Сүхбаатар,  Т.Батзул,  Э.Оюунтэвш,  Н.Алгаа нарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bi 10 sard tet garsiin huulin zuvluguu haanaas avah ve.
2016-12-08