Стандарт хөтөлбөрөөр үндсэн сургалт явж байгаа
2016-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ хуулиар их, дээд сургуулиудын ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Боловсролын хуулийг  өөрчлөх асуудлаар салбарын яам ямар ажил хийж байна. Хичээл сонгон сурах хөтөлбөрөөр хөдөө орон нутагт газарзүй,физикийн багш нар хичээлгүй болоод байна гэнэ. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? Их, дээд сургуулийн ТУЗ-ийг нэмэгдүүлэх шаардлагатай юу.

 

БСШУ-ы сайд Ж.Батсуурь:

 

-Боловсролын хуульд багцаар нь өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Цөм хөтөлбөр нэрийн доор хичээл сонголт хийдэг байсан. Цаашдаа хичээл сонголтыг өргөн хүрээнд хийхээр шинэчилнэ. Бид стандартад суурилсан хөтөлбөрөөрөө үндсэн сургалт явж байгаа. Хичээл сонголтыг хийгээд эхэлвэл хүүхдүүд сонирхсон хичээл рүүгээ хошуурна. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой шинжлэх ухаанд бусад асуудал нь орхигдоно. Цөөн цагийг ахлах ангиудад мэргэжлийн баримжаатай болох зорилгоор хичээл сонгож болно. Бусад нь стандарт хөтөлбөрөөрөө явна. Бага, дунд боловсролын хууль өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
standartiig taamaglaj amidardag
2016-12-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-08