Цагдаагийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо
2016-12-08

 

Цагдаагийн алба хаагчдын шинэ орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчдын 24 айлын, үйлчилгээтэй, орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж байна.

 

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Санхүү, хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцсон юм. Цагдаагийн байгууллагын зүгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр, оршин суугчдын тав тухыг хангасан байрыг барьж ашиглалтад оруулсан компанийн хамт олонд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.

 

Тус орон сууцны барилгыг П.Энхтайван захиралтай “ЦЭЭБ” ХХК-ийн хамт олон барьжээ гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цагдаагийн ажилтнууд төрийн албан хаагч гэсэн орон сууц худалдан авч чадах чадалтай байгаа байхаа эмч банш нарыг бодвол
2018-08-16
ЦЕГ сайн байна:
Цагдаагийн удирдлага нь сайн байгаагынх ажилтнаа боддог, тэднийхээ төлөө ажил хийж байна. Эмнэлгийн салбарынхан удирдлагадаа л гомдождээ.
2016-12-11
Зочин:
цагдаа нарын байр гэхийн эмч багш нарын байр яагаад баригддаггүй байна
2016-12-08
зочин:
Цагдаагийн ажилтнууд төрийн албан хаагч гэсэн орон сууц худалдан авч чадах чадалтай байгаа байхаа эмч банш нарыг бодвол