Х.Баттулга нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Шинэ төмөр замтай холбоотой хэргийг шалгаж, нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг шалгасан юм.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ