50 мянган террористыг устгажээ
2016-12-09

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 50 мянган дайчнаа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Пентагоны хэвлэлийн алба “Хоёр жилийн хугацаанд олон улсын цэргийн эвсэл Сири, Иракт тусгай ажиллагаа явуулж, исламын улсын 50 мянган дайчныг устгаж, тус бүлэглэлийн хөрөнгийн эх үүсвэр гэгдэх олон зуун нефтийн хоолойг устгасан байна” гэж мэдэгджээ.

 

2014 оны долоодугаар сараас АНУ, Их Британийн цэргийнхэн хамтар исламын дайчдын эсрэг тулалдах болсон юм. Хоёр жилийн хугацаанд тус бүлэглэлд элссэн дайчдын 60-70 хувь нь амиа алдсан гэв.

 

Хэдий исламын улс дайчдаа алдаж, хөрөнгийн эх үүсвэргүй болсон ч олон улсад заналхийлсээр байгааг Пентагон санууллаа. Исламын улс 2013 оны эхээр байгуулагдсан бөгөөд ойролцоогоор 100 мянган дайчинтай хэмээн Сирийн Тагнуулын байгууллагаас мэдээлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
toyota:
dandaa Tundra, Tacoma, 77, 78 baih shiv.
2016-12-10