Авлига хүний эрхийг ”бөөндөн” зөрчдөг ноцтой үзэгдэл
2016-12-09

Өнөөдөр  Авилгатай тэмцэх  олон улсын өдөр тохиож байна. Түүнчлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг  Хүний эрхийн өдөр болгон НҮБ-аас тогтоосон. Эдгээр өдрүүдийг тохиолдуулан “Хүний эрх ба Авилга” сэдэвт хурал   ГХЯ-д болж байна. Уг хурлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос санаачлан ЕТГ, ГХЯ, АТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг газруудтай хамтран зохион байгуулж байна.

 

Энэ талаар Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Авилга хүний эрхийг "бөөндөн" зөрчдөг ноцтой үзэгдэл. Иймд авилгын гэмт хэргийг ярихдаа хүний эрхийн зөрчил талаас нь авч үздэг байх нь хариуцлагын тогтолцоо чангатгах боломжийг бий болгож байгаа юм. Мөн олон улсын сайн жишигээс сургамж авах боломжийг хурлын үеэр ярьж байна” хэмээн цахим хуудсандаа жиргэжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин