Авлигатай хууль, эрхзүйн аргаар тэмцэнэ
2016-12-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд  хуралдааны эхэнд “Олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн жингээр байнга урагшилсаар байна. Авлига манай орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын хэмжээнд нөлөөлөхүйц хүрсэн гэсэн судалгаа гарчээ.

 

Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед авлигын эсрэг тэмцэх хэрэгтэй. Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагад Монголын парламент нэгдэж, авлигатай хууль эрхзүйн  аргаар тэмцэх хэрэгтэй. Албан тушаалтнууд авлигаас ангид байх ёстой. Төрийн байгууллагыг улс төрөөс холуур байлгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байна” хэмээлээ. Үүний дараагаар хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин