МАН-ын бага хурал болно

МАН-ын долдугаар бага хурал энэ сарын 12-нд болно. Бага хурлаар сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавина. Мөн эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ