Пак Ын Хэг огцрууллаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцруулах, итгэл үзүүлэх эсэх асуудлаар өнөөдөр тус улсын парламентын гишүүд саналаа өгсөн билээ. Тэгвэл санал хураалтын дүнгээр Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Санал асуулгад оролцсон парламентын нийт 300 гишүүний 234 нь Ерөнхийлөгчөө огцрох ёстой гэсэн бол 56 гишүүн огцрох шаардлаггүй гэжээ. Мөн хоёр гишүүн саналаа өгөхөөс татгалзаж, долоон саналын хуудас хүчингүй болсон байна.
Гэхдээ гишүүд Ерөнхийлөгчийг огцрохыг дэмжсэн ч эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана.
Үндсэн хуулийн цэцийнхэн Ерөнхийлөгч огцрох шаардлагатай эсэх, баримт нотолгоо хангалттай байгаа эсэхийг нягталж, зургаан өдөртөө багтаан шийдвэрээ танилцуулах юм. Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудал 180 хоног үргэлжилдэг байна.
Пак Ын Хэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан, хандив нэрийн дор томоохон компаниудаас авлига авдаг байсан, мөнгө угаасан гэх дуулианы дараа солонгосчууд түүнийг огцрохыг шаардаж эхэлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ