Сүмийн барилга нурж, 50 хүн амиа алджээ
2016-12-11

 

Нигерийн Лагос мужийн Аква Ибом хотноо байрлах сүм гэнэт нурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг ослын улмаас 50 хүн амиа алдсан хэмээн албаныхан уламжлав.

 

Амиа алдагсад бүгдээрээ тус сүмийн барилгыг барьж байсан ажилчид байсан гэнэ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

 

Хотын дарга “Үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Уг хэрэгтэй террористууд холбоогүй хэмээн эрх баригчид батлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин