Ерөнхийлөгчид өрсөлдөх горьдлого тээгчид
2016-12-12

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан  тоглолт өрнөөд эхэллээ.  БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ын Их хуралд  урилгагүй зочноор оролцож, үүдээр нь эргэлдээд эхэлсэн бол  Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай АН-д анхны хайр зарлан байж хүсэлт гаргаад үүднээс нь буцав.  АНУ-ын Ерөнхийлөгчөөр  бизнесмэн Д.Трамп  сонгуульд ялалт байгуулан сонгогдсон нь  энэ хоёр эрхмийн нойрыг хулжаасан бололтой. Цаашлаад бизнес хийж яваад УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдын албан тушаалд хүрч байсан тэдний хувьд ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших их хүсэл дотроос нь хатгаж,  боломжит хувилбарыг эрэлхийсэн байх талтай, өнгөц харахад. Тиймээс л бизнес хүний ухаан  гаргаж, парламентад сөрөг хүчин хэдий ч удирдлага нь сонгогдоогүй, ямар нэг амлалт өгчихвөл гишүүд нь хаашаа ч хөлбөрч мэдэх АН-ыг онилсон дог.    АН-ынхан БНН-ын дарга Б.Жаргалсайханыг гишүүнээр элсэх хүсэлт гаргавал хүлээж авах талтай. Өмнө нь УИХ-ын сонгуульд эвсэн орж  байсан. Намуудтай эвсэж байснаас намын гишүүнчлэлээ өөрчлөн хэсээд байгаагүй. Харин Л.Гүндалайн  гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж аваагүй нь  АН-ынхны зөв гэж олон нийт толгой дохиж байна.

 

 Тэртээ 2000 онд Л.Гүндалайг УИХ-д бие даан сонгогдоход нь АН дэд даргын суудлаа найр тавин өгч, намдаа элсүүлж байсан нь гашуун үнэн. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд эрхэм  гишүүн Л.Гүндалай хоёронтоо урвасан эрхэм. Ард түмний нам байгуулан, бүтэлгүйтээд буцаад ирэхэд нь АН мөн л тосон авсан. Харин өнгөрсөн сонгуулиар Ард түмнээ хайрлая намыг байгуулж, гэр бүл, хамаатан садны хамт УИХ-ын сонгуулийн тойргуудад нэр дэвшээд бүдэрцгээсэн.  

 

Уг нь Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нарын хувьд УИХ-ын гишүүнээс эхлээд Засгийн газрын сайд хүртэл албан тушаал хашиж явсан энэ эрхмүүдийн хувьд олон нийтэд өөрсдийгөө мэдрүүлж, шилдэг бизнесмэн удирдагч гэдгээ харуулах хугацаа өнгөрсөн жилүүдэд байсан. Гэтэл мэргэжлийн дагуу Эрүүл мэндийн сайдаар томилогдсон  Л.Гүндалай бэлгэвчний сурталчилгаанд  тоглож, хууль бус тендэрийн хэрэгт холбогдсон.  Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон өдөр шөнөгүй дотоодын үйлдвэрлэлийг сэргээхийн төлөө ажиллаж байна хэмээн зарлаж байсан ч үр дүн л мэдрэгдээгүй, төрийн яамыг хувийн компани болгох нь гэж шүүмжлэлд өртөөд аль аль нь хугацаанаасаа өмнө огцорсон. Дур эзнээ голохгүй гэдгийг л тодоор харуулж байх шиг. Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон тоглолт зөвхөн  парламентад суудалтай намуудыг тойрохгүй,  гадна талд ч өрнөх нь.

 

Энэ мэтээр парламентад суудалтай намууд нэр дэвшигчдээ тодруулах хүртэл сонгогчид бид цөөнгүй “тоглолт” үзэх нь.  Ерөнхийлөгчийн сонгууүльд парламент суудалтай намууд оролцдог. Шинэ парламентын тухайд МАН 65 буюу үнэмлэхүй олонхийн суудал авсан. АН 9, МАХН 1 суудалтай, бие даагч нэг гишүүнтэй.Тиймээс өнөөдөр хууль эрхзүйн талаасаа УИХ-д суудал авсан МАН, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигчээ тодруулж өрсөлдүүлэхээр байна.   Харин ирэх өдрүүдэд нөхцөл байдал өөрчлөгдөж ч болзошгүй хандлагатай.

 

Мэдээж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ парламентад суудалтай намууд тодруулахаар улс төрийн хүчнүүд дотор ширүүхэн өрсөлдөөн үүснэ.    Өнөөдөр намын удирдлагаа ч сонгоогүй байгаа АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байна. Албан тушаалд  тэмүүлэх амбицаа дарж барьж чадахгүй байгаа түүний энэ мэдэгдэл олон нийтийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэчих шиг болсон. Өмнөх сонгуулиудаас харахад Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга нар нэр дэвшин өрсөлддөг   байлаа. АН-ын хувьд энэ удаад намын даргаар сонгогдсон эрхэм нэр дэвшихгүй гэсэн тодорхой шийдэлд Их хурлаараа хүрсэн. Харин хэн намын даргаар сонгогдохоос Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхэм тодорно. Учир нь АН-ын фракцууд хагаралтай тэмцэлдсэн хэвээр байгаа. Тиймээс Н.Алтанхуягийн мэдэгдэл  улсын төлөө гэхээсээ хувийн карьераа хэт дөвийлгөсөн үйлдэл байв. Нөгөөтэйгүүр түүнийг Ерөнхий сайд байх үеэс эдийн засаг хямарч, зээлийн өр нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, “өндөг, будаа тансаг хэрэглээ, гурилаа ид” хэмээж байсан мэдээлэл нийгмийг бухимдуулж, улс төрийн карьер нь уруудахад шууд нөлөөлсөн талтай.

 

Эрх баригч хүчин баригч хүчний хувьд  Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд  нэр дэвших байх гэсэн таамаглал олон нийтийн дунд өндөр байгаа. Нэр дэвшигчийг тодруулах үед хурлын танхимаас ганц нэг эрхмийн нэрийг  дэвшүүлэх магадлалтай. Гэхдээ дээрх эрхэм нэрээ татаад, намын даргадаа тал засчихна. Үүнийгээ МАН-ынхан чөлөөт, ардчилсан нийгмийн дагуу гишүүд сонголтоо хийсэн гэнэ. Гэхдээ энэ нь МАН-ын хувьд  ардчиллын талаарх үзэгдлийг  хөшигний өмнө тоглоод хаасан хэрэг болох биз.  Түүнээс бус  бодлого нь хайрцаглагдсан энэ хүчинд намын даргатайгаа өрсөлдөх байтугай  шүүмжлэн чанга дуугарах нэгэн ч өдрийн од шиг цөөн.

 

Парламентад суудалтай гуравдагч хүчний төлөөлөл болох МАХН-ын тухайд ял зэмтэй гэх хуулийн хугацаа нь дуусгавар болсон эсэхээс хамаарч Н.Энхбаярын нэр дэвших эсэх шийдэгдэнэ. Хэдийгээр өмнөх ял эдэлж байсан хугацаа дуусгавар болсон ч дахин шалгагдах магадлал тун өндөр гэж ажиглагчид үзэж байна лээ. Хэрвээ Н.Энхбаяр дарга нь  боломжгүй бол УИХ хурлын сонгуульд нэр дэвшсэн өрсөлдсөн экс тэргүүн хатагтай О.Цолмонг  Ерөнхийлөгчид өрсөлдүүлсэн байхад гайхах зүйлгүй.  Гэхдээ МАХН-ыг парламентад суудалтай болгосон  О.Баасанхүү гишүүнээс энэ бүхэн хамаарна.  О.Баасанхүү гишүүнийг энэ сонгуулийн жилийн өмнө  МАХН-ыг орхин МАН, АН-д орохоор тандалт хийж явахад  хэн нь ч хадгийг нь аваагүй гадуурхсаны “шагналаа” өнөөдөр хүртэж байгаа. Тиймээс О.Баасанхүү гишүүнд  албан тушаал амлаад намдаа санал тавих магадлалтай. Улстөрчид парламентын гишүүнээр сонгогдоод намаа өөрчлөх нь манайд энгийн үзэгдэл байдаг.

 

Сүүлийн үед шинэхэн бие гишүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ангийнхан дотроо туйлын ганцаардаж байгаагаа дуулгаад байгаа.  Эхэндээ “Эд нар надаас нууцаар хуралдаад байна” хэмээн шинэ гишүүний гэнэ зангаа гаргасныг бурууг   олон нийт УИХ-ын Тамгын газрынханд тохсон билээ. УИХ-ын дэгийн хуулийг гишүүнд зөвлөж зааварлаагүй нь үнэндээ Тамгын газрынхны буруу. Харин дараахан түүнийг Ц.Нямдорж гишүүнтэй хамтран шинэ нам байгуулах бор шувуу нисээд амжсан. С.Жавхлан гишүүний хувьд шинэ нам байгуулах, аль нэг намд элсэх нь хүний эрхээрээ нээлттэй. Зарим улстөрчид түүнийг нам байгуулж, элсэхийг ятгаж, уриалж ч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намаас нэр дэвшүүлэхээс бие даагч гишүүн өрсөлдөггүй. Тэгээд ч С.Жавхлангийн хувьд  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь болоогүй. Өнөөдрийн тухайд  хэн нэгэнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж олгох магадлалтай.

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тоглолт, сценари ар араасаа үргэлжилж, хахир өвөл, хавсрагатай хаврыг түмнээрээ зугаатай өнгөрүүлэх нь ээ, бид.
 

 Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
uyach:
jabxlang ard tumen ix xurald dejsentei adil sanalaar tasarxai gargana, xarin ter boltol eldeb turshuuluudiin gar utasnii bichlegt urtuj boloxgui shuu jabxlaan
2016-12-12
Зочин:
Манан буданг сарниулж чадах хоншоортой аавын хүү байвал хэн ч байсан ард түмэн дэмжинэ
2016-12-12
ts:
jagaag gargaasai . bi 1000 demjine
2016-12-12
Зочин:
Манай Увсын Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгч баймаар мэдлэг чадвартай хүн
2016-12-12