Шинэ Зеланд шинэ ерөнхий сайдтай боллоо
2016-12-12

 

Шинэ Зеланд улсын эрх баригч Үндэстэн намынхан Ерөнхий сайдын албанд Жон Инглишийг томилсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Инглиш өнгөрсөн даваа гаригт тангарагаа өргөж, Ерөнхий сайдын албаа хаших аж. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жон Ки өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр албан тушаалаа огцорсон билээ.

 

Тэрбээр огцорсон шалтгаанаа “Хувийн шалтгааны улмаас огцорч байна” гэж тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин