“Хятадын хориг арга хэмжээг даван туулахад Энэтхэг улс тусална”
2016-12-12

Энэтхэгийн “Times of India” сонинд гарсан нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

 

Энэтхэг улс Монголд тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг ойлгож буйгаа илэрхийлээд Далай ламыг урьснаас үүдэн Хятадын зүгээс тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний хор уршгийг даван туулахад 2015 онд олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг ашиглахад туслалцаа үзүүлнэ гэжээ.

 

Энэтхэгийн Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл хийхдээ “Бид Монголын ард түмэнтэй хүнд хэцүү энэ цаг үед нь хамтран ажиллахад бэлэн байна. Ерөнхий сайд Монголд 2015 онд хийсэн айлчлалынхаа үеэр Энэтхэг улс төрөл бүрийн салбарт үзүүлэх дэмжлэг туслалцаагаа тэлнэ гэдгээ тус улсын удирдлагад уламжилсан юм. Тэрээр мөн Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн билээ. Бид зээлийн шугамыг Монголын найрамдалт ард түмэнд ач тусаа өгөхүйц ашиглах тал дээр тус улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна” гэсэн юм.

 

Хэдий тийм ч Энэтхэг улс Монгол-Хятадын маргаанд болгоомжтой хандан хол хөндий  байгаа бөгөөд Монголын хямрал нь өөр бусад хүчин зүйлээс илүүтэйгээр өр зээлийн асуудалтай нь холбоотойг тэмдэглэсэн юм. Монголын Элчин сайд Г.Ганболд манай сонины сэтгүүлчид ярихдаа, “Монгол Улс Энэтхэгтэй шашин шүтлэг, оюун санааны эртний уламжлалт харилцаатай. Иймээс ч Энэтхэг улс манай ард иргэдэд хахир хатуу өвлийн босгон дээр хохирол учруулж эхэлсэн Хятадын нэг талын арга хэмжээг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэх нь чухал байна” гээд Энэтхэг улс энэ асуудлыг дуугүй өнгөрөөвөл Хятадын энэ үйлдлийг дэмжсэнээс өөрцгүйгээр ойлгогдохыг дурджээ.

 

Тэрээр Гадаад харилцааны яамны Зүүн Азийн хариуцсан нарийн бичгийн дарга П.Раваттай яриа хэлэлцээ хийжээ. Гэвч Энэтхэг улс Хятад, Орос гэх хоёр том хөрштэй Монголд ямар дэмжлэг үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газ­рын эх сурвалжийн мэдээлс­нээр, Энэтхэг улс Хятадыг бухимдуулах эсэхийг тооцолгүйгээр Монголыг дэмжих ажээ.

 

Өнгөрсөн арваннэг­дүгээр сард Далай лам ес дэх удаагаа Монголд айлчилсан нь Хятадын талын дургүйцлийг хүргэн хоёр талын албаны бүх уулзалтыг цуцлахад хүргэсэн юм.

 

Одоо Монголоос Хятадын Өвөр Монголын өөртөө засах орон руу нэвтрэх ачааны машин тус бүрээс 10 юань, тээвэрлэж буй барааны үнийн дүн 10000 юаниас дээш бол үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх татвар нэмж авах болжээ. Хятадын эдгээр арга хэмжээ тус улсын “Нэг бүс-нэг зам” төсөлд муугаар нөлөөлөх нь дамжиггүй.

 

Монгол Улс дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тал дээр Бээжингээс маш их хамааралтай ч Хятадын тогтолцоог эсэргүүцэн сөрсөөр ир­сэн урт түүхтэй. Гэвч өдгөө Хятадад их гүрний хувиар Монголын та­лаарх өөрийн бүхий л бод­логоо хэрэгжүүлэх нь илүү боломжтой болжээ. Москва өнөөгийн нөхцөл байдалд Бээжинтэй са­нал зөрөлдөх ямар ч бо­дол­гүй тул Оросын талаас ч Монголд сүйдтэй дэмжлэг үзүүлэхгүй биз ээ.

 

Б.БАРС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
ok88:
Uvurmongol chin automomit bish yumuu? er ni yahaaraa 2 Mongoliin hoorondoh gaaliin huraamjiig Hyatad medej baih ystoinbee, lalruud
2016-12-13
нямка:
Хятадын хориг. Солиотой. Доромж лосон. Үйлдэл
2016-12-12
T:
Soliorohgui bgaarai terguunuudee
2016-12-12