Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын есөн тамирчин өрсөлдөж зургаан медаль хүртэв.
Тодруулбал, тэмцээний 55-кгд А.Батцэцэг, 58-д С.Цэрэнчимэд, 69-д О.Насанбурмаа нар аваргын алтан медаль зүүлээ. Харин 75-д Б.Одончимэг мөнгөн медаль зүүсэн бол Ш.Түмэнцэцэг, Ц.Энхжаргал нар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү чөлөөтийн эмэгтэй тамирчид энэ оны сүүлийн тэмцээнээс 3 хос алт, 1 менге (Б.Одончимэг), 2 хурэл( Ц.Энхжаргал, Ш.Түмэнцэцэг) медалиар амжилтаа ахиуллаа.
Тус тэмцээнд ОХУ-ын болон АНУ, Беларусь, Итали, Казахстан, Монгол, Эстони зэрэг 6 орны бөхчүүд зодогдосон.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |