Н.Содбилэгт дэлхийн сурагчдын аварга шатарчин боллоо
2016-12-12

ОХУ-ын Сочи хотноо дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээний долоо хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Н.Содбилэгт алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болжээ.

 

Энэ тэмцээнд манай улсаас 7, 9, 13  хүртэлх насныхан оролцож байгаа юм. Насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин  өрсөлдсөнөөс С.Чингүүн, Т.Хүслэн нар  зургадугаар байрт орсон  байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өргийн тоглолтууд болж шилдгүүд тодрох юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин