Оливын тосын тусламжтай үснийхээ салааг эмчилцгээе

Оливын тосын тусламжтай үснийхээ салааг эмчлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Үснийхээ салааг эрүүлжүүлэхэд танд 1-2 халбага оливын тос байхад хангалттай.
Алхам №2
Оливын тос дээрээ шингэн витамин хийгээрэй. Бүх төрлийн витамин үсийг эрүүлжүүлдэг байна.
Алхам №3
Хэрвээ танд витамин олдохгүй байвал оливын тос дээрээ өндөгний цагаан хийгээд сайтар хутгаарай.
Алхам №4
Өндөгтэй тосоо гэмтэж, салаалсан үснийхээ салаа дээрээ түрх.
Алхам №5
Дараа нь зориулалтын торон малгай өмсөөрэй. Малгай өмсөх үргэлжлэх хугацаа 10 минут.
Алхам №6
Хугацаа дууссаны дараа та үсээ зориулалтын шампуниар үсээ угаах хэрэгтэй. Харин ангижруулагч бүү хэрэглээрэй. Учир нь оливын тос үсийг зөөлрүүлж, тэжээл өгөх болно.
Алхам №7
Та энэхүү алхмыг нэг долоо хоног хийснээр таны салаалсан үс эрүүлжих болно. Мөн үс тань өнгөлөг болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ