Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов

МАН-ын VII бага хурал 192 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавилаа. Мөн шинээр 33 гишүүнийг бага хурлын гишүүнээр баталлаа.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалангийн нэрийг оруулж ирсэн байлаа. Бага хурлын гишүүдээс Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх нэр дэвшүүлсэнгүй. Тиймээс санал хураалт явуулж, Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо. Харин нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг сонгожээ.
МАН-ын VII бага хурлыг дүгнэж МАН-ын дарга М.Энхболд "Парламентад үнэмлэхүй олонхийн суудал авч ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд аль ч шатандаа хариуцлагын гэрээ байгуулж ажиллахаа дахин мэдэгдэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ