ТҮЦ эрхлэгчид мэдээлэл хийнэ
2016-12-13

“Шангрила” зочид буудлын “Улаанбаатар” танхимд

 

09.00 цагт Монгол Улсын ойн тооллогыг 40 жилийн дараа анх удааа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно. Утас: 260718, 99989545, 88046059,

 

Гадаад харилцааны яамн “Зөвшилцөл” танхимд

 

10.00 цагт Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөнө. Зөвлөлдөх уулзалтын үеэр Засгийн газрын Ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг танилцуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоо, хяналт, иргэний нийгмийн байгууллагын тодорхой зөвлөмжийн хүрээнд хийсэн дүн шинжилгээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэлэлцэнэ

 

10.00 цагт ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно. . Холбогдох утас: 9902-8994

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Баянзүрх дүүргийн 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүн болон Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболдын хууль бус үйлдлийн талаар тус дүүргийн ИТХ-аас мэдээлэл хийнэ.

 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Их дээд сургуулийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт Хувиараа түц эрхлэгчдийн холбооноос эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.

 

Төрийн ордны Б танхимд болно

15:00 цагт Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан. Хурлын төгсгөлд 16:45 цагт Комиссын үндэсний хэсгийн дарга нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Холбоо барих дугаар: 9902-8994, 8999-9926

 

БОАЖЯ-ны “Хаан” танхимд

 

16.00 цагт “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалтын Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачидтай хийх уулзалт болно

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene ambaarnuud jaahan eh oronch setgelgeetei bgaasai...hottn nuur tsaraig uneheer gutaaj bn...
2016-12-13