Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо
2016-12-13

 

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр “Алтан бөмбөг” шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн “Алтан бөмбөг” шагналын эзнээр “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналду тодорсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү дөрөв дэх удаагаа уг шагналын  эзнээр тодров.

 

“Алтан бөмбөг” шагналын төлөө  Роналдугаас гадна Лионель Месси Антаун Гризманн, Луис Суарес болон Неймар нар өрсөлджээ. Роналду дэлхийн 173 спортын сэтгүүлчийн олонхын саналаар 30 нэр дэвшигчдийг тэргүүлэн шилдгээр тодорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин