Кейни гэр бүлээсээ тусдаа амьдрах болжээ
2016-12-13

 

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст саяхнаас гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Реппер залуу Нью Йорк хотноо байрлах өөрийнхөө гэртээ ганцаараа амьдрах болсон гэнэ.

 

Тэрбээр өнгөрсөн 2014 онд реалити шоуны од Ким Кардашиантай гэрлэсэн билээ. Хос Норт Уэст, Сайнт Уэст гэх охин, хүүтэй юм.  Энэ оны хагасаас хосын харилцаа муудаж, байнга муудалцах болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ. “Хос салах гэж байгаа” гэх мэдээллийг Кардашианы хэвлэлийн албанаас үгүйсгэсэн юм.

 

Кейнигийн “Yeezy” аялан тоглолт тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон бөгөөд тэрбээр энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин