Филиппинд 5900 хар тамхичдыг устгажээ

Филиппинийн Ерөнхийлөгчөөр өнгөрсөн долоодугаар сард Родриго Дутерте сонгогдсон билээ. Тэрбээр ажлаа хүлээн аваад Филиппинийг заналхийлж буй хар тамхичдын эсрэг тэмцэл хийж, цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм. Цагдаагийнхан хар тамхичдын байршиж буй газруудыг хяналтадаа авч, эсэргүүцэл үзүүлсэн бүхэн рүү гал нээхийг Ерөнхийлөгч зөвшөөрсөн билээ.
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн уг ажиллагааг олон улс "Хар тамхичдын эсрэг дайн" хэмээн нэрлэх болсон юм. Тэгвэл уг дайны үеэр өнгөрсөн хугацаанд 5927 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Амиа алдагсдын 2086 нь цагдаа нарын гарт амиа алдсан бол 3841 нь тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэнэ. Мөн хар тамхитай холбоотой 40 мянган хүнийг баривчлан, хорьжээ.
Иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрс шүүмжилж, Дутертег буруутгасан билээ. Уг мэдэгдлийн хариуд Дутерте, Обама хэл амаар доромжилж, АНУ-тай байгуулсан гэрээнүүдээ цуцлахаа илэрхийлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ