Трамп төрийн нарийн бичгийн даргаа сонголоо
2016-12-13

 Рекс Тиллерсон

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Төрийн нарийн бичгийн дарга гэх хүндтэй албанд Рекс Тиллерсон гэгчийг томилсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Рекс Тиллерсон нь газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захирал аж. Трамп, Рексийг Төрийн нарийн бичгээр сонгосон талаараа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

“Маргааш энэ талаар олон нийтэд албан ёсоор мэдээлнэ” хэмээн Трампийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Өмнө нь уг албанд 2013 онд Бүгд Найрамдахыг тэргүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамад ялагдал хүлээж байсан Митт Ромни яригдаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин