УИХ-ын гишүүд ажлаа хаяжээ
2016-12-13

Өглөөний 09.00 цагт эхэлнэ гэж товлогдсон УИХ-ын байнгын хороодын хуралдаан үдийн 12.00 цаг болоход эхлээгүй байх нь энгийн үзэгдэл болов. Шалтгаан нь гишүүдийн ирц бүрдээгүй.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж байна. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Оюундарь, Л.Энхболд дөрөв хуралдаж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэж байна. Уг нь тус байнгын хороонд 19 гишүүн багтдаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ нар хуралдааныг тасалж, хаа нэг газар “зугаалж” явна.

 

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Тус байнгын хорооны 19 гишүүнээс Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ж.Ганбаатар нар хуралдааны танхимд ирсэн харагдав. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ч хуралдаа ирсэнгүй. Ингэснээр ипотекийн зээлийн талаарх мэдээлэл хоёртоо хойшиллоо.

 

Үдээс өмнө хуралдах ёстой байсан хоёр байнгын хорооны нэг нь ирцгүйн улмаас хойшилж, нөгөө нь тав, зургаахан гишүүнтэй хуралдсан нэр зүүгээд тарлаа. Үдээс хойш  Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох учиртай. Хөгжлийн банкны санхүүжилтийг идсэн, уусан гэж биен рүүгээ дайрч, чичлэх энэ хуралдаанд АН, МАН-ынхан ирж болзошгүй. Харин  14.00 цагаас эхлэх Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан үдээс өмнөх байдлаар бол мөн л хуралдахгүй болов уу.

 

МАН-ынхан өчигдөр VII бага хурлаа хийж, намын генсекээ жинхэлсэн. Магадгүй шинэ генсекийн баяраа тэмдэглэж найрлаад, өнөөдрийн төрийн ажлыг мартсан байж болох. Ямартай ч сүүлийн үед УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан байнгын “сохор, доголон” ирцтэй байгаа. Ирэхээсээ ирэхгүй нь олон гишүүд ч цөөнгүй. Гишүүдийн гол үүрэг, ажил нь парламентын танхимд сууж хууль хэлэлцэн, батлах. Харин энэ ажлаа хийдэггүй хүмүүст хэн хариуцлага тооцох ёстой юм бэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН нэг амьсгал
2020-07-28
Иргэн:
ШАА даа хүзүүгүй минь
2020-07-28
bidni l baij baigaa baidal shv dee heden togrog ogdog tenegig avsan teneg n songodog
2018-11-21
зоч:
юутай үнэн
2016-12-14
Хэн нэг хүн:
Одоо яая гэхэв бид л өөрсдөө сонгосон шүүдээ ээ гэгээн минь ардчилсан намаас л салж байвал бор халзан хонь ч хамаагүй гэж...хохь нээ чадвал эгүүлэн татая
2016-12-14
irgen:
bugd neg nam bolohoor 2-3ni ireed huraldaad shiidver gargaad baij boloh boljdee terter tergui oluulaa huraldsan ch hoer girvuulaa huraldsan ch ner zereg. knop darahaas hoish zarim ni amraad zugaalaad yavahad yalgui bolj dee UIH gej neg iimerhuu dur turhtei bolj dee uls hir hugjih ni hatagdaj bga ni ene um bolov uu
2016-12-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-13
Иргэн:
АН нэг амьсгал
Иргэн:
ШАА даа хүзүүгүй минь
зоч:
юутай үнэн
шаардлага:
эргүүлж татяаа.Бүх ард түмний санал асуулгаар нэг хэсгийг нь эргүүлэн татаж арга хэмжээ авахгүй бол жинхэнэ дампуурал болохньээ
2016-12-13
шаардлага:
эргүүлж татяаа.Бүх ард түмний санал асуулгаар нэг хэсгийг нь эргүүлэн татаж арга хэмжээ авахгүй бол жинхэнэ дампуурал болохньээ
2016-12-13
шаардлага:
эргүүлж татяаа.Бүх ард түмний санал асуулгаар нэг хэсгийг нь эргүүлэн татаж арга хэмжээ авахгүй бол жинхэнэ дампуурал болохньээ
2016-12-13
Зочин:
Ажлаа хийгээч өмхий новшнуудаа татварын мөнгөнөөс цалин авдгаа мэдэхгүй байна уу.
2016-12-13
зочин:
Эд нарыг хэн сонгосонюм бэ? уих гишүүнээс нь сонгосон хүмүүс нь эргүүлж татаачээ.Улс орон хэцүүдлээ
2016-12-13
Unen ug:
Tor gatsaad songogdson gishuud ni uuniigee huleen zovsoorch buuj ogch baigaa yum baina.Mordhiin hazgai bolj baih shivdee. Songogdood xagas jil boloogui engej baigaa yum. 4 jiliin daraa yu boloh be ta nar yah gej songodson yum toostson ashig chin butehee baisanuu. UIH taraad tsaashid yah be gedgeer undesnii zovsholtsol hiih heregtei. Ene baidlaar bid yavahaa baisan. Tsag aldah tutam ulam ih hohirol amsah bolno.
2016-12-13
zochin:
delgersaihan gishuun huuli zuin baingyn horoony huraldaa suuj l bsan sh de.
2016-12-13
Зочин:
Гайхах юу байна,бид мэдсээр байж ууулаасаа ийм юмнуудыг гаргасан шүүдээ,гаргаж болсон юмыг хөөж бас болно,олон монголчууд одоо нэгдэж эднийг зайлуулах цаг нь иржээ.
2016-12-13
muu hiisnes hiigeegui ni deer:
ZUV SH DEE MDEHGUI YUMAAR HUULI TOGTOOMJ GARGAJ BALALSANAAS INGEED IREHGUI BSAN NI DEER TSAVCHIH BUDILUULAH GH MET CHADAH ZUILEE L HIISEN NI DEER
2016-12-13